Өндөр гэгээний төрсөн нутагт хамгийн том Соёмбо бүтээнэ

Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, тус аймгийн Есөнзүйл сумын ЗДТГ, Гандантэгчэнлин хийдийн захиргаа, Шашны их сургууль хамтран Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутагт Номын өргөө цогцолбор болон Монголын хамгийн том "Соёмбо"-ыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлжээ. Уг цогцолборыг Есөнзүйл сумын нутагт, Өндөр гэгээний төрсөн газарт байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн ШУА, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутгийн зөвлөл, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Шашны их сургууль хамтран энэ сарын 13-нд “Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Уг хуралд академич Ж.Болдбаатар, доктор, профессор С.Ичинноров нарын эрдэмтэн оролцож, илтгэл тавих аж.