Монгол улсын урлагт хувь нэмрээ оруулж буй “Домогт”, “Хөсөгтөн”,
“Алтан ураг”, “Арга билэг”, “Жоно” зэрэг хамтлагууд хамтран энэ сарын 18, 19-нд
Ерөнхийлөгчийн ивээл дор тоглолтоо хийхээр болсон байна. Тоглолтыг зохион
байгуулагчаар төрийн шагналт, жүжигчин Д.Сосорбарам ажиллаж байгаа гэнэ. Тоглолтын
зорилго нь Монголын ардын урлагийн шинэчлэл, уламжлалт өв соёлын гайхамшигт
хөөмэй, морин хуурыг ямар түвшинд хүртэл хөгжиж байгааг таниулж, сурталчлах юм.
Тухайлбал “Алтан ураг” хамтлаг рок, “Арга билэг” хамтлаг
этно жааз стилиэр тоглох бол “Хөсөгтөн” хөөмэйд тулгуурлан, “Жонон” орчин үеийн
поп стилиэр дагнаж, “Домог” хамтлаг ардын уламжлалт аялгууг орчин үеийн модерн,
шинэ хөгжмийн стильд оруулж тоглох гэнэ.