Дэлхий дээр 100 шахам зүйлийн дөрвөн хамарт могой байдаг
аж. Тэдгээрийн нэг нь манай орны Архангай, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгийн
нутгаар элбэг тохиолддог бамбай хоншоорт могой юм. Бамбай хоншоортын нүд хамар
хоёрын завсар хамрынх нь сүвнээс арай том нүх байдаг бөгөөд энэ утгаар нь
дөрвөн хамарт хэмээн нэрлэжээ. Харин мөнөөх хоёр, шөнө ойр хувьд байгаа
мэрэгчид, шувуу зэрэг амьтнаас гардаг дулааныг мэдэрдэг юм байна.
Монгол оронд элбэг тархсан бамбай хоншоорт хортой могоо
нь Хойд Америкийн дөрвөн хамарт дуут могойн ойрын төрөл. Тэд нэг удаад 6-8
зулзага гаргадаг бөгөөд бамбай хоншоортыг хорыг анагаах ухаанд өргөн хэрэглэдэг.
Энэ төрлийн могойн хорны зах зээлийн үнэлгээ нь алтнаас илүү. Маш бага
хэмжээний хор ашиглан сайн чанарын үнэтэй эм үйлдвэрлэн тархины саажилт,
таталт, үе мөчний өвчин, уушги, үений үрэвсэл, хорт хавдар зэргийг эмчлэхэд
өргөн хэрэглэж байна.
Бамбай хоншоорт могойд хатгуулсан, дунджаар 0.00013
грамм хэмжээний хоронд хордсон харх 2-7 хоног, жижиг шувууд 2-3 минутын дараа,
харин гүрвэл тэр дороо үхдэг гэнэ. Ер нь нэг бамбай хоншоорт могой 0.0098-0.0927
грамм хор үйлдвэрлэх чадалтай. Түүний хорыг авснаас хойш 20-23 хоногийн дараа
дахин боловсорч гүйцдэг тул хамгийн их хэмжээний “эм” өгдөг могойн тоонд ордог
аж.