Хүн төрөлхтний түүхэн дэх мөнхийн бүтээлийн нэгд
тооцогддог “Мона Лиза”-ийн хуулбар зураг дэлхий даяар хэдэн мянга бий. Тэдгээрийн
хамгийн анхных нь Испанийн үндэсний Парадогийн музейд хадгалагдаж буйг
шинжээчид илрүүлжээ. Тус галерейд XVII-XVIII зууны үед хамаарах олон хувилбар
зураг бий. Тэр дундаас “Мона Лиза”-г онцлон, Луврийн музей дэх эх хувилбартай
нь тулгаж, хэдэн сарын турш судалсны дүнд тэд ийн мэдээлсэн аж. Тэрхүү хувилбарыг
эх зурагтай нь нэгэн үед бүтээсэн хэмээн судлаачид үзэж буй. Тиймээс Леонардо
да Винчийн гарын шавь нарын нэг нь уг хуулбарыг зурсан байх боломжтой. Түүнчлэн
эх зурагт гол дүр эмэгтэй 30-40 настай мэт харагддаг бол хуулбар дахь дүр хориод
насны залуу бүсгүй аж. Хуулбар зургийг Прадогийн музейд энэ сарын дундуур
дэлгэх юм байна.