Алтан тэмээнүүдийн өнгө өөрчлөгдөж эхлэв

Алтан тэмээ хэмээн бидний нэрлэж заншсан цох хорхойг Ливерпүлийн Эксетер их сургуулийн экологичид судалжээ. Судалгааны дүн мөн л дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гарсан байна. Байгаль, цаг уурын байдалтай холбоотойгоор ургамлын бүтцэд өөрчлөлт орсон нь цох хорхойнуудын өнгө тодорч, гялалзсан улаан болсныг судлаачид тогтоосон байна. Гэхдээ өнгө ийнхүү хувирах нь гаднын олон өөрчлөлтөөс өөрийгөө хамгаалах нэг төрлийн үзэгдэл бөгөөд аюултай гэнэ. Учир нь түүгээр хооллодог шувуудад хор учруулж болзошгүй ажээ. Харин өөрийгөө хамгаалахаа хэрхэн ямар дохиогоор мэддэгийг хараахан тогтоож чадаагүй байна.

Цох хорхойг эрдэмтэд таван жил судалжээ. Харин энэ хугацаанд хоёр толботой цох хорхой үзэгдэхээ больж, 44 хувь нь үгүй болсон гэнэ. Ялангуяа Швейцарь, Бельгид найман төрөл зүйлийн цох хорхой байдгаас таван зүйл нь устжээ. Харин долоон толботой алтан тэмээ элбэг болсон байна. Үүнийг газар тариалан болон уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.