“Домог” хамтлаг дэлхийн 198 улс оролцож байгаа Хятадын Шанхай хотод болж буй EXPO-д Монгол Улсаа төлөөлж оролцож байна. Энэ EXPO нь дөрвөн жилд нэг удаа болдог юм билээ. Монголын үзэсгэлэн ерөнхийдөө динозаврын өлгий нутаг болох говь ба хот нээсэн сэдвээр доторхи заслаа хийжээ. “Домог” хамтлагийнхан өөрсдийн зохиосон аяыг тоглож байгаа бөгөөд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажээ. Удахгүй наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1 хүртэл Шанхай хотын их театрын тайзан дээр өдөр бүр нэг цагийн тоглолт хийх гэж байна. Мөн есдүгээр сарын 13-нд “Шанхайн EXPO”-н хүрээнд зохион байгуулагдах “Монголын өдөр”-т оролцох юм байна.