- “Ногоон эдийн засгийн үндэсний стратеги”-ийг боловсруулах
ажлын хүрээнд эдийн засгийн гол салбарууд болох хөдөө аж ахуй, дэд бүтэц,
барилга, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, цэвэр болон бохир усны менежмент,
хог хаягдал, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэр, уул уурхай зэрэг салбарын
ногоон эдийн засагт шилжих боломжийн талаар суурь судалгааны ажил эхэлжээ.
- Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэлтийн
улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тооцсон ажлын үр дүнг БОАЖЯ-ны Шинжлэх
ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон байна.
- Усны газрын мэрэгжилтнүүд төв аймагт газрын доорх усны
нөөцийн мониторингийн судалгаа хийх ажлыг БНСУ-ын “Ура ходинг” компанитай
хамтран гүйцэтгэжээ. Мөн “Эрлдэнэс-Тавантолгой”-н усан хангамж, өмнөд говийн усны нөөцийн талаарх мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн байна.