БНХАУ-ын
Ляонин мужийн Шэньян хотод өчигдөр дэнлүүний наадам эхэлсэн тухай CCTV
дамжууллаа. Дөрөв дэх удаагаа зохиогдож буй энэ наадмын хүрээнд хотыг бүхэлд нь
хэдэн арван мянган дэнлүүгээр чимсэн байна. Дэнлүүний дийлэнх нь лууны дүрстэй
байжээ. Энэ удаагийн наадмын үеэр урт гудамжийг бүхэлд нь дэнлүүгээр чимсэн нь
хотын оршин суугчид төдийгүй жуулчдын анхаарлыг ихэд татаж байсан гэнэ.
Дэнлүүний наадмыг хятадууд цагаан сар гарснаас хойш арван тав хоногийн дараа
зохион байгуулдаг уламжлалтай билээ.