Амазоноос ахиад л шинэ амьтад олджээ

Өмнөд Америкийн Амазон мөрний сав газраас өмнө нь шинжлэх ухаанд тодроогүй байсан 1200 орчим амьд бие оргонизм, амьтныг өнгөрсөн жил илрүүлсэн билээ. Тэгвэл саяхан эрдэмтэд тэндээс цөөнгүй тооны шинэ ургамал, амьтад илрүүлсэн аж. Одоогоор судалгааны дүнг олон нийтэд танилцуулах болоогүй байгаа бөгөөд гурван долоо хоног  тутамд Амазоноос шинэ төрлийн, шинжлэх ухаанд тодорхойгүй амьтад олдож буйг эрдэмтэд онцолж байна. Өнгөрсөн жил Амазон мөрний сав газраас 257 төрлийн засаг, 216 хоёр нутагтан, 55 хэвлээр явагч илрүүлсэн юм.