Бархасбадийн хоёр дагуулыг илрүүлэв

Бархасбадь гариг 63 дагуул сартай. Тэдгээрээс хамгийн том нь Ио, Европ, Ганимед, Каллисто хэмээх Галилейн сар юм. Үүнээс гадна тус гаригийг хэдэн арван жижиг дагуултайг эрдэмтэд мэдээлсэн. Тэгвэл Америкийн одон орончид Бархасбадийн хамгийн хоёр жижиг дагуулыг өнгөрсөн долоо хоногт илрүүлжээ. S/2011 J1, S/2011 J2 нэртэй тэдгээр сарны тойргийн хэмжээ нэг км хүрэхтэй үгүйтэй  учраас хамгийн жижигт тооцогдож буй. Ийм жижиг учраас хоёр сар Бархасбадийг нэг бүтэн тойрохын тулд 580-726 өдөр зарцуулдаг хэмээн эрдэмтэд тооцоолжээ. Гэхдээ сарнууд тус гаригийн тэнхэлгээ эргэх хөдөлгөөнөөс эсрэг чиглэлтэйгээрээ онцлог. “Бархасбадь 1700 км хүртэл халдаг учраас хиймэл дагуул илгээж судлахад маш хүндрэлтэй аж. Харин дагуул сарнуудыг нь судалснаар уг гаригийн нууцад аажим аажмаар нэвтрэх боломжтой. Эсрэг чиглэлийн хөдөлгөөнтэй эл хоёр нар, сарны аймгийн үүслийн эхэн үед бий болсон гэж бид таамаглаж байна. Тиймээс Бархасбадын бүтэц, өөрчлөлт, хөгжлийн явцыг үүнд үндэслэн мэдэж болно. Судалгааны ажил жил орчим үргэлжилнэ” хэмээн Карнегийн шинжлэх ухааны интитутын профессор Скотт Шепард ярьжээ.