ҮДБЭТ-ын уран бүтээлчид дорнын их соён гэгээрүүлэгч,
говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойд зориулан
2008 онд бүтээсэн “Үлэмжийн чанар” дуулалт уянгын жүжгээр 2012 оны өвөл цагийн
үзвэрээ нээнэ. Уг дуулалт жүжгийн зохиолыг А.Шартолгой, хөгжмийг соёлын
тэргүүний ажилтан Р.Бат-Эрдэнэ бичиж, ерөнхий
зураачаар соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, ерөнхий найруулагчаар Н.Болд,
ерөнхий удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Н.Буянбаатар, бүжиг дэглээчээр
төрийн шагналт С.Сүхбаатар, хормейстрээр соёлын тэргүүний ажилтан Д.Алтантуул
ажиллажээ.
“Үлэмжийн чанар” дуулалт жүжгийг энэ амралтын өдрүүдэд
тоглох бөгөөд Данзанравжаад ардын жүжигчин П.Цэрэндагва, гоцлол дуучин
Б.Батмэнд, Цогтзулд гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, номын шавь Дадишуарид
Н.Амгалан, ээлжийн дүрд гавьяат жүжигчин Л.Чулуунцэцэг тоглоно.