Чингис хаан судлаач эрдэмтэд Монголд

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан судлалын тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл”  хурлын танхимд болно. Уг хурлыг ерөнхийлөгчийн тамгийн газар, “Чингис хаан” дээд сургууль хамтран зохион байгуулж буй бөгөөд манай улсын судлаачид болон ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг найман орны эрдэмтэд уригдан оролцож илтгэл тавих ажээ.

Мөн хурлын үеэр “Чингис хааны нэвтэрхий толь” бүтээл болон “Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний түүх, соёлын дурсгал” газрын зураг, баримтат киноны нээлт болно. Түүнчлэн “Чингис хаан судлал” үзэсгэлэнгийн нээлт уран зургийн галерейд болох аж.