Яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсний 55 жилийн
ойд зориулсан “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадам энэ сарын 10-нд хүүхэлдэйн
театрт болох гэж байна. Монголын язгуур болон уламжлалт соёл судлалын төвөөс санаачлан
анх удаагаа зохион байгуулж буй уг яруу найргийн наадмын бүртгэл ажил өнөөдөр
дуусна. Наадмыг утга зохиол судлаач, доктор С.Энхбаяр, П.Батхуяг болон яруу
найрагчийн бага охин, соёл судлаач Д.Индра нар шүүх аж.
Тэргүүн байр эзэлсэн яруу найрагчийг өргөмжлөл, 300
мянган төгрөг, яруу найрагчийн амьд сэрүүндээ бичиж үлдээсэн шүлгийнх нь гар
бичмэлээр шагнах юм байна.
Яруу найрагчийн “Тэнгэр шиг бай” шүлгийг төрийн шагналт,
гавьяат жүжигчин Д.Сосорбарам уншиж, цомог болгон хэвлүүлжээ. Уг цомгийн баяр энэ
үеэр болох аж. Энэ шүлгэнд нь аялгуу хийлгэж гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулсан
бөгөөд тун удахгүй үзэгчдийн сонорт хүрэх юм байна.