Олон улсын адал
явдалт буухиа тэмцээн “Rostaing Mongolian Trophy 2012” ирэх наймдугаар сард
Баян-Өлгий аймагт болно. БОАЖЯ-ны дэмжлэгтэй Францын “Ростан” групп, Вьетнамын
“Вьет Адвенчер” компани хамтран зохион байгуулах уг тэмцээнд Европ, Азийн
орнуудын 2000 гаруй адал явдалт спорт сонирхогчид оролцох аж. Байгаль, хүн
төрөлхтний холбоог мэдэрч, хэт технологижсон хэмнэлээс түр холдох боломж олгох
нь “Rostaing Mongolian Trophy 2012”–ын зорилго гэнэ. Морь, тэмээ унах, явган
аялал, завь, бартаат замын дугуйн уралдааны төрлөөр уг тэмцээн таван өдрийн
турш үргэлжлэх юм байна.