Энэ зун ОХУ-аас авсан 40 минж нутагшуулах экологийн том төсөл хэрэгжинэ. Улаанбаатар хотын дэд
дарга тэргүүтэй төлөөлөгчид Киров хотод айлчилж ийм шийдэлд хүрчээ. Айлчлалын үеэр
минжийг хаанаас ямар журмар барих, хоёр улсын хилийг нэвтрүүлэх, байгаль
хамгаалал, мал эмнэлэг, гаалийн бүрдүүлэлтийг хийх журмыг тохирсон байна. Ямар ч байсан энэ зун
манай нутагт 40 минж суурьших ажээ.