Европ тивд байдаг хамгийн том идэвхитэй галт уул бол Этна
юм. Италын Сицил арлын зүүн эрэгт сүндэрлэн байх энэ уул дэлхийн хамгийн идэвхтэй
галт уулуудын нэг бөгөөд байгалийн гайхамшгийн нэгд зүй ёсоор багтдаг.
Уулын хөрс нь шимтэй тул энгэр бэлээр нь төрөл бүрийн
жимс, усан үзмийн цэцэрлэг олон байдаг аж. Альпийн нурууны өмнөд хэсэгт багтдаг
Италийн хамгийн том энэ уулын оргил 3329
метрийн өндөрт оршдог. Үүнийг 1981 оныхтой харьцуулахад 21 метрээр “өссөн” нь
энэ. “Зуух” гэсэн утгатай Грек үгнээс гаралтай Этна уул анх хагас сая жилийн өмнө
дэлбэрч байсан бол хамгийн сүүлчийнх нь 2000 жилийн өмнө болсон байна. Тухайн
үед галт уулын үнс нурам өмнө зүгт 800 км-ийн цаана буюу Ром хотод хүрч байсныг эрдэмтэд тогтоосон. Харин идэвхжиж
үнс нурам хаясан тохиолдол хэдэн мянгаараа байдаг. Өнгөрсөн онд л гэхэд Этна
галт уул нэлээд хэдэн удаа идэвхжиж, чичирхийлэн, агаарт хэдэн зуун метрт үнс
цацсан бол өнгөрсөн сарын 5-ны шөнө мөн амилсан байна. Этна уулын том, жижиг
дэлбэрэлтэд нийт 77 хүн өртөж амиа алдсан байдаг. Хамгийн сүүлд, 1987 онд
болсон гэнэтийн тэсрэлтээс болж хоёр хүн эндсэн түүхтэй.