Улсын филармонийн уран бүтээлчид анх удаа АНУ-ын нэрт
төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Жорж Гершвиний уран бүтээлийг тайзнаа эгшиглүүлэхээр
бэлтгэлээ базааж байна.
Уг тоглолтод Улсын филармоний найрал хөгжимчид урлагийн
гавъяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын удирдлаган дор Жорж Гершвиний шилдэг
бүтээлүүдийг эгшиглүүлэх бөгөөд Гершвинд жинхэнэ хөгжмийн зохиолч гэсэн нэр
алдрыг авчирсан “Rhapsody in blue” төгөлдөр хуурын зохиолыг соёлын тэргүүний
ажилтан, төгөлдөр хуурч Б.Одгэрэл тоглож, “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал
“Porgy and Bess” дуурийн “Summer time” ариг дуулах юм. Тоглолт энэ сарын 10-нд
Улсын филармонийн концертын танхимд болно.