Энэ оныг Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн жил
болгон зарласан ДБЭТ-ын уран бүтээлчид түүний хамгийн алдартай дууриудын нэг
болох “Риголетто”, “Трубадур” дууриар эхлүүлсэн. Тэгвэл алдарт хөгжмийн
зохиолчийн нэрийн хуудас болсон оргил бүтээлүүдийн нэг “Аида”, “Травиата”
дуурийг энэ улиралд дахин тоглох гэнэ. Харин ирэх арванхоёрдугаар сард
Ж.Вердийн бүтээлүүдээр гала тоглолт хийж, Ж.Вердийн жилийг хаахаар төлөвлөж
байгаа аж.