Морин хуурын олон улсын III наадам болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Морин хуурын олон улсын III наадам дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 2-нд болно. Тус наадмын хүрээнд хуур урлаачдын үзэсгэлэн, гадаадын морин хуурчдын тоглолт, Монголын морин хуур сонирхогчдын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал, мастер класс сургалт болох юм.

Уг арга хэмжээнд Монголын морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 200 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаач оролцохоор саналаа ирүүлжээ.