Наалдамхай нуруут загас

Цэнгэг усны энэ бяцхан цоохор загасны эрэгчингүүд усны ертөнцийн амьтад дотроо халамжтай аавын тоонд багтдаг. Түүний бөөрнөөс наалдамхай шингэн ялгардаг бөгөөд үүгээрээ эсрэг хүйстнээ татдаг байна. Энэ ч утгаараа наалдамхай нуруут загас хэмээн нэрлэжээ. Харин эмэгчингүүд түүнээс ялгарсан наалдамхай шингэн бодис дээр ердөө л түрсээ шахах үүрэгтэй.

Нуруундаа хэдэн зуун түрс тээсэн аавууд үр төлөө тэжээх хамгаалах, өсгөх үүргийг хүлээдэг. Тэд сэлүүрээ минутад 100 гаруй удаа дэвж, нуруунд нь наалдсан түрсээ хүчилтөрөгчөөр хангахаас гадна ялгадас янз бүрийн хог шорооноос цэвэрлэж байдаг гэнэ. Наалдамхай нуруут загаснууд зулзагаа бие даан сэлэх хүртэл арчилж бөөцийлж, хоолыг нь жижиглэж өгөх зэрэгт өдрийн ихэнхийг зарцуулдаг аж.