Түүний хошуу хурц учир хоёр гуравхан удаа тоншиход л дэгдээхэй нь тэр дороо амьсгал хураадаг байна. Өд сөд нь ч ургаж гүйцээгүй бяцхан хүүхдээ тэрбээр зовох юмгүй залгиж орхино. Түүнчлэн махчин шувууд бусад жигүүртнээр хооллохдоо өд сөдийг нь цэвэрлэж иддэг байна. Харин элээ өд сөдтэй нь хамт шууд л зооглочихдог гэнэ. Ингэж ховдоглосноосоо болж хахаж үхэх тохиолдол ч байдаг аж.