СУИС-ын харьяа Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын
хамтарсан “Орон зай” үзэсгэлэн уламжлал ёсоор дүрслэх урлаг сонирхогчдын
мэлмийн дор өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг 1992 оноос тасралтгүй жил
бүр дэлгэж байгаа юм байна. Дүрслэх урлагийн сургууль нь уран зураг, сийлбэр,
уран дархан, чимэглэх урлаг, зураасан зураг зэрэг төрлөөр сургалт явуулдаг
бөгөөд уг үзэсгэлэнд багш нар өөрсдийн чимэглэлийн бүтээлээ толилуулдаг байна. Энэ
удаагийн үзэсгэлэнд 30 гаруй уран бүтээлч багшийн бүтээлийг дэлгэжээ. “Орон
зай” үзэсгэлэн энэ сарын 9-ийг хүртэл үргэлжилнэ.