Өнгөрсөн жил тохиосон Хүннү гүрэн байгуулагдсаны 2220
жилийн ойд зориулан “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр Аттила хааны тухай
баримтат кино бүтээж байгаа ажээ. Тус киноны эхний зураг авалт Италид болсон
бол дараагийнх нь Унгарт болох гэнэ. Киноны гол зорилго нь Аттилаг Хүн гүрэн
болон Ромын эзэнт гүрнийг хамтатган захирч байсныг бататган харуулах бөгөөд
биднийг өвөг дээдэс гэдгийг үзүүлэхийг зорьжээ. Энэхүү кинонд Монгол жүжигчид
тоглосон бөгөөд тэдний хувцасыг “Монгол костюмс” компани эртний олдвороос
сэдэвлэн урлажээ.