Ардын дуугаар бэлэг барина

УДБЭЧ-ын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал ардын болон уртын дууны тоглолтоор үзэгчдэд сар шинийн бэлэг барихаар төлөвлөжээ. Энэ сарын 9-нд болох “Энх мэндийн аялгуу” тоглолтод УДБЭЧ-ын дуучид, бүжигчид, Төрийн их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж ая дууны түрлэг нэмнэ. Нийтийн дуугаар олонд танигдсан хос энэ удаа ардын дууг хоршин дуулах ажээ.