Хөгжим бүжгийн коллежийн “Цохивор хөгжмийн чуулга”-ынхан
ирэх гуравдугаар сарын 9, 10-нд Улсын филармонид “Найруулга-2012” тоглолтоо хийхээр
болсон байна. Тоглолтыг соёлын тэргүүний ажилтан, цохивор хөгжимчин Б.Зоригт
Хөгжим бүжгийн сурагчиддтай хамтран жил бүр хийдэг улажлалтай юм. Энэ удаагийн
тоглолтод өмнөх жилүүдээс илүү сонирхолтой бүтээлүүд тоглохоороо онцлог гэнэ. Монголын
сонгодог хөгжмийн сор болсон бүтээлийн нэг Э.Чойдонгийн “Монголын сайхан орон”-ыг
дан цохивор хөгжмөөр тоглохоос гадна бусад томоохон уран бүтээлүүдийн дээжийг
үзэгчдэд толилуулах юм байна.