Инди рок

Инди буюу индипендент рок хөгжим 1980 оны эхэн үеэр Их Британи, Америкт үүсчээ. Хөгжийн томоохон студи, компанид харъяалагдалгүйгээр бүхнийг өөрсдөө хийдэг амьд хөгжмийн хамтлагуудыг анх тусгаар тогтносон гэсэн утгатай индипендент гэсэн үгээр ийн нэрлэжээ. “The Smiths”, “The Stone roses”, “Jesus”-ийг анхны инди хамтлаг хэмээн үздэг бөгөөд энэ чиглэлийн уран бүтээлчид гранж, жангл поп, лой-фай урсгалыг нэгтгэсэн хөгжмөөс гадна хувцасны хэв маягаараа ялгардаг. Уранхай кед, бариу өмд, шоотой цамцнаас эхлэн тэдний гоёл хувцас загварын ертөнцөд ч гэсэн нэгэн урсгалыг бий болгож чадсан юм. 2000 оноос эхлэн инди урсгал дэлхий даяар хүчтэй хөгжиж эхэлсэн бөгөөд үүнийг даган олон шинэ хамтлаг, тэднийг нэгтгэсэн студиуд бий болсон билээ.