- Улс үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2009-2021 он хүртэл
томоохон голын сав газрыг түшиглэн газрын доорх усны хяналт, шинжилгээ,
мониторингийн сүлжээ байгуулах ажлыг нийслэл, 20 аймгийн 88 суманд эхлүүлээд
байна.
- Улсын төсвийн хөрөнгөөр өнгөрсөн онд 30 усан оргилуур,
бичил цэцэрлэг, 47 спорт болон хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулагдлаа.
- Нийслэлийн есөн дүүргийн хороолол дунд 7200 ам.метр
талбайд ногоон байгууламж бий болгожээ. 2008-2010 онд 31 бичил цэцэрлэгийг 9300
ам.метр талбайд байгуулсан аж. Энэ тоо өнгөрсөн жил 40 гаруй хувиар нэмэгдэж,
нийт 16.500 ам.метр талбай болсон байна.