Цэнхэр гаригийн амьтдын дотроос хамгийн олон тоотой
жигүүртний нэгдүгээрт тахиа бичигддэг юм байна. Гэхдээ яг хичнээн тооны тахиа
байгааг одоо хэр нь нарийвчлан судлаагүй аж. Судлаачдын таамаглаж буйгаар
дэлхий дээр ойролцоогоор гурван тэрбум гаруй тахиа амьдардаг гэнэ. Үнэндээ тахиагүй
улс орон энэ дэлхий дээр байхгүй. Тэд тахианы аж ахуй эрхэлдэггүй индианчууд,
нигеричүүд, лапаусчуудын ширэнгэн ойн гүн дэх тосгонд хүртэл хаа сайгүй
тархжээ. 2000 оноос өмнө хийсэн нэгэн судалгаагаар дэлхийн нэг хүн тутамд нэг
тахиа ногдсон байна. Харин тахианы дараагаар хамгийн олноор амьдардаг шувуунд
болжмор ордог гэнэ.