Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 2011 онд
гурав орчим сая гагаар нэмжээ. Ийнхүү Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 16.4
хувь буюу 26 сая га талбай улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд
хамрагдаж байна. Тусай хамгаалалттай газар нутгийн сүлжээ ийнхүү өргөжсөнтэй
холбогдуулан шинээр хамгаалалтын захиргаа тавыг байгуулаад байгаа аж. Ингэснээр
өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд 29 хамгаалалтын захиргаа ажиллах болсон
байна.