НҮБ-ийн Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцийн
хүрээнд батлагдан гарч буй “Биологийн олон янз байдлын тухай конвенцийн генетик нөөц, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр
ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протокол” болон “Био
аюулгүй байдлын тухай Картагены протоколын хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-Куала
Лумпурын нэмэлт протокол”-д Монгол улсын засгийн газрыг төлөөлөн НҮБ-ын дэргэд
суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг нэгдүгээр сарын 26-нд гарын үсэг зуржээ. Нагоягийн
протокол батлагдсанаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, Монгол улсын эдийн
засгийг тогтвортой байлгах зорилгоор генетик нөөц баялгаас олсон орлогыг
генетик нөөц хамгаалал, дархан цаазтай газар, ботаникийн цэцэрлэг, судалгааны
санхүүжилт, биотехнологийн чиглэлийн жижиг, дунд бизнесийг дэмжих нөхцөл бүрдэх
аж.
Түүнчлэн байгаль хамгаалал, биологи, хөдөө аж ахуй,
анагаах ухааны чиглэлийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын үнэлэмжийг
өсгөх, нийгмийн асуудлыг шийдэх, судалгаа шинжилгээний ажлыг шаардлага хангах хэмжээнд
хийж гүйцэтгэхэд санхүүжилтийн хангалттай эх үүсвэрийг гадаадын хөрөнгө
оруулалтаар бий болгож, зах зээлийн харилцааны бодит байдал, үнэлэмжтэй уялдсан
хэмжээний орлого олох зэрэг эерэг үр дүн гарна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.