Загасчлахад тохиромжтой арван газрын нэгд Дэлгэр мөрөн багтав

Английн ITV телевизийн “River Monsters” (Голын мангас) нэвтрүүлгийн хөтлөгч Жереми Уэйд “Телеграф” сэтгүүлийн аяллын буланд энэ жил загасчлахад хамгийн тохиромжтой арван газрыг нэрлэжээ. Энэхүү жагсаалтад Угандагийн Муркисон хүрхрээ, Энэтхэгийн Рамганга гол, Конгийн Конго мөрөн, Аляскийн Кларк нуур зэрэг алдартай газрууд багтсан бөгөөд Монгол орны Дэлгэр мөрөн зургадугаарт бичигдсэн талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв.

“Телеграф” сэтгүүлд гарсан аяллын маршрутууд нь дэлхийн өнцөг булан бүрийн аялагчдын анхаарлыг татдаг. Тус сэтгүүлийн аяллын хөтөч Жереми Уэйд “Монгол орны Дэлгэр мөрөн нь дэлхийд өөр хаана ч байхгүй тул, хадран зэрэг загастай цэнгэг уст гол юм” хэмээн өгүүлсэн байна.