Энэхүү үйл ажиллагаа нь үндэсний өв соёл, түүх ёс заншлаараа бахдаж,
Монголоороо омогшихын сэтгэл дундарсан хойч үеийн залуустаа ухаан, урам хайрлах
хэтийн гол зорилготой билээ. Морьтон
Монголчууд наадмын харьяалал, шашин шүтлэг, үзэл бодлын зөрүүтэйгээр эвлэлдэн
нэгдэж үүх түүх, үндэсний их соёлоороо бахархан эвтэй байхын хүчийг мэдрүүлсэн
уламжлалт ёслол цэнгүүнээр морин спортын хөгжлийг тодорхойлогчид, холбоодын үйл
ажиллагаа, цаашдын зорилгыг нийтэд мэдээлэн, сурталчлах, хоорондын уялдаа
холбоог сайжруулах, мориор дамжуулан Монголын их соёлыг түгээн дэлгэрүүлэх
үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар
тодруулах юм байна. Одоо уг үйл ажиллагаа бэлтгэл ажилдаа явагдаж байгаа ба
оролцогчдын шалгаруулалтын журмыг батлаад байгаа юм байна.