Конрад Аденауэрын сангаас “Монгол 360” байгалийн урлагийн анхдугаар үзэсгэлэн, ”Урлаг ба улс төр” хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлэн 25-ныг хүртэл зохион байгуулж байна. ”Урлаг ба улс төр” хэлэлцүүлгээр байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож өөрсдийн байр суурийг илэрхийлэн илтгэл тавих ажээ. Хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ. ”Монгол 360” байгалийн анхдугаар үзэсгэлэн уран зургийн галерейд нээлтээ хийх бөгөөд уг үзэсгэлэнд манайхаас гадна Мексик, Япон, Их Британи, Хятад, Итали, Герман, Өмнөд Солонгос, АНУ, Голланд, Азербайжан, Турк, Израйль зэрэг орны 30 гаруй уран бүтээлчид оролцох ажээ. Тус үзэсгэлэнг цаашдаа уламжлал болгон 2 жилд нэг удаа зохион байгуулахаар болжээ.