Өмнөд Африкт үлэг гүрвэлийн үүр олжээ

Өмнөд Африкийн газар нутагт Юрийн галавын эхэн үед буюу одоогоос 190 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн үүр илрүүлсэн тухай сэтгүүлд мэдээлжээ. Торонтогийн их сургуулийн эрдэмтэн Роберт Райшаар ахлуулсан палеонтологчид ӨАНБНУ-ын Алтан хаалганы тал гэдэг газарт малтлага хийсний дүнд өвсөн тэжээлт, массонпондил хэмээх төрлийн үлэг гүрвэлийн арав гаруй үүр илрүүлсэн аж.

“Нэг үүрэнд 30-35 өндөг байрладаг байсан бололтой. Үүрнүүд хоорондоо ойрхон, нэг дор олон байгаагаас үзэхэд үлэг гүрвэлүүд тэнд амьдардаг байсан байж магадгүй” хэмээн Роберт Райш ярьжээ. Дашрамд сонирхуулахад, 1977 онд тэнд судалгаа хийж байсан эрдэмтэд массос гүрвэлийн долоон чулуужсан өндөг олсон юм.