БОАЖЯ-ны захиалгаар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай,
Дорноговь аймгуудад байгаль орчны мэргэжлийн байгууллага “Амьтан Асралт” компани
судалгааны ажил хийжээ. Агнуур зохион байгуулалтын судалгааг өнгөрсөн оны
долдугаар сараас арваннэгдүгээр сард хийж дуусгасан байна. Судалгааны дагуу
дээрх дөрвөн аймгийн нийт 14.534 ам.км орчим талбайг агнуурын бүс нутаг
болгохоор санал боловсруулжээ. БОАЖЯ мэргэжлийн байгууллагын судалгаанд үндэслэн жилд
агнуулах ан амьтны тоо толгойг тогтоох, аль бүсэд агнуур зохион байгуулах зэрэг
ажлаа төлөвлөдөг. Угаас Монгол Улсын байгаль орчны салбараас олж буй орлогын
нилээд хувийг ан амьтнаас олдог. Энэ утгаараа гадаадын анчдад болон зөвшөөрлөөр
агнуулдаг ан амьтны агнуур зохион байгуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй
тогтоосон нөөц, судалгаанд тулгуурлан хатуу чанга хяналт, журмын дагуу хийх
гэнэ.Өвөрхангайд дөрөвхөн зэрлэг гахай таарав. Агнуурын судалгааны явцад Өвөрхангай, Баянхонгор,
Говь-Алтай аймгуудын халиун бугын тархацтай нутагт 784 толгой, Өвөрхангай,
Баянхонгор аймагт бор гөрөөс 154 толгой тоологджээ. Өвөрхангайд тодруулбал 2104
ам.км талбайд дөрвөн зэрлэг гахайнаас өөр туруутан амьтан үзэгдээгүй байна.
Харин тус дөрвөн аймгийн агнуурын бүс нутагт 3521 толгой аргаль, янгир 3384 тоо
толгой нөөцтэй гэж тогтоолоо. Тал хээр, говь цөлийн туруутан амьтдын хувьд
дөрвөн аймгийн хар сүүлтийн тархацтай гэсэн нутагт 894 толгой байгаа үнэлгээ
гарсан байна. Харин Говь-Алтай, Дорноговьд 203 хулан адуу, цагаан зээр 1520,
бөхөн 57 толгой тэмдэглэгджээ. Бусад нутагт эдгээр амьтан үзэгдээгүй учраас
нөөцийг нь тогтоох боломжгүй хэмээн судлаачид дүгнэв.Үүнээс гадна дөрвөн аймгийн нийт 6588 ам.км орчим газар
аргаль агнуурын бүс нутагт тооцогддог юм байна. Энэ бүс нутагт судалгаа хийхэд
угалзын нөөц 208 толгой тогтоогдсон учир 15-ыг л агнаж болох тооцоо гарлаа.
Харин тэхийн агнуурын бүс нутаг 8815 ам.км хамардаг байна. Тус бүс нутагт
тэхийн нөөц 268 толгой тоологдсон байна. Үүнээс 25 толгойг агнаж болох тооцоо
гарлаа. Тэгвэл буга, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтны тархац нутаг нь
улсын тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн цогцолборт газар, дархан
цаазат газрын орчны бүс нутагт багтдаг. Тус бүс нутагт эдгээр амьтны нөөц бага,
сүргийн бүтцийн харьцаа алдагдсаныг “Алтан Асралт” компанийн судлагчид тогтоов.
Энэ мэт шалтгаанаас болж уг амьтдын агнуурын нөөцийг тогтоох боломжгүй хэмээн
дүгнэжээ.Орон нутагт 52.484 ам.долларын орлого орох боломжтой Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь аймагт
агнуурын бүс нутгийн хуулийн дагуу баталгаажуулж, агнуурын аж ахуй эрхэлсэн
тохиолдолд усын төсөвт жилд нийт 162.896-аас дээш ам.долларын, орон нутгийн
төсөвт 52.482 ам.долларын цэвэр орлого оруулах боломжтой гэж тогтоолоо. Гэхдээ
аймгууд энэ ажлыг ан агнуурын мэргэжлийн байгууллага, аж ауйн нэгжээр хийлгэх,
агнуурын бүс нутаг, санг тусгайлан хариуцах эзэнтэй болгох шаардлагатай байгаа
аж.