Байгальд учруулсан хохирол 1.2 их наяд хүрэв

 Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй давхацсан 242 тусгай зөвшөөрлийн ажиллагааг 2011 оны зургадугаар сарын 8-аас түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүний дагуу БОАЖ-ын сайдын тушаалаар 12 аймгийн нутаг дэвсгэрт орших алтны шороон ордны ашиглалтын зөвшөөрөлтэй 242 талбайд байгаль орчны хохиролын үнэлгээ, нөхөн төлбөрийн хэмжээг тооцон гаргажээ. Ийнхүү тусгай аргачлалаар тогтоосон үнэлгээгээр байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ эцсийн байдлаар 1.161 их наяд төгрөг гэж тогтоов.

Түүнчлэн олборлолтын үйл ажиллагаа явуулсан боловч нөхөн сэргээлт хйигээгүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй 171 аж ахуйн нэгжийг илрүүлээд байгаа юм. Эдгээр компанийн байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд байгаа аж. Мөн 2009-2011 онд 20 аймгийн хэмжээнд 4256 га талбай эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигдсон байгааг тогтоож, энэ талаарх мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлжээ. Үүнээс гадна газрын тос, уран болон бусад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөв.

Шалгалтад найман аймаг үйл ажиллагаа явуулдаг 65 аж ахуйн нэгжийн 67 тусгай зөвшөөрөл, газрын тосны хагуулын гэрээт дөрвөн талбай, хүдэр баяжуулах хоёр үйлдвэр, ураны хайгуулын нэг талбай хамрагдсан байна. Эдгээрийн 26 хувьд байгаль орчныг хамгаалалт, ашиглалт, хамгаалалтын тухайд 27 хувь нь хангалттай сайн, 42 хувь нь хангалттай, 31 хувь нь хангалтгүй хэмээн үнэлүүлжээ.