“Эдгээр үнэт олдворыг дуран авиагаар судлах явцад С. Darwin Esq гэсэн гарын үсэг харагдсан. Их эрдэмтний нэрийг хараад гар салгалж, өөртөө ч итгэмээргүй санагдаж байв. Нийт 314 хавтастай цуглуулга бий” хэмээн тус Их сургуулийн эрдэмтэн Хорвард Фалкон-Ланг ярьжээ. Чарльз Дарвин 1831-1836 оны хооронд “Бигль” хөлөг онгоцоор дэлхийг тойрон аялах үедээ цуглуулга хийсэн хэмээн судлаачид таамаглаж буй ажээ. Тэрхүү цуглуулгад шинжлэх ухаанд хараахан танигдаагүй ховор ургамал олон байгаа гэнэ.
Тэдгээрийн нэг нь 400 сая жилийн настай гэгдэх модны хэмжээтэй мөөгний үлдэц аж. “Их эрдэмтний хожмын залгамжлагчид нь уг цуглуулгыг гээж, эсвэл мартсан байх. Ямартай ч энэ цуглуулга ургамал судлаач эрдэмтдэд шинэ судлагдахуун боллоо” хэмээн Их Британийн газарзүйн хүрээлэнгийн захирал Жон Люден ярьсныг АР мэдээллээ.