Элэгний С вирус тархины эсийг гэмтээдэг гэж Английн Бирминхэмийн их сургуулийн эрдэмтэд мэдээлэв. Тэд элэгний вирусээр үүсгэгдсэн гепатитаар нас барсан хүмүүсийн тархи болон элдэгний эсийг шинжилсэн байна. Тэгэхэд тархины судасны дотор хананаас С вирусийн генийн хэсэг илэрсэн гэнэ. Үүний улмаас төв мэдрэлийн систем гэмтэж, үхэлд хүргэх шалтгаан болсон хэмээн эрдэмтэд дүгнэжээ. “Энэхүү нээлтэд үндэслэн С вирусийн халдвар авсан хүн яагаад амархан сульдаж, эрхтэн, системүүд нь элгээ дагаад өвчилдгийн учирыг тайлбарлаж болно. Вирус элэгнээс гадна бусад эрхтэн системд халдварладаг” гэж Никол Флетчерээр удирдуулсан багийнхан мэдээлжээ.