Уур амьсгалын өөрчлөлтийн сүүдэр

Үйлдвэржилтийн эринээс эхэлсэн уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 20 жилд эрчимтэй явагдаж буй. Өнгөрсөн хугацаанд хүн төрөлхтний хийсэн зүйлийн уршгаар ямар их хор хохирол байгальд учирсаныг тоймлон хүргэж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт хаягдаж буй хогноос жил бүр 400 сая тонн нүүрстөрөгч далай тэнгисийн усанд шингэжээ. Өнгөрсөн зууныхтай харьцуулбал далайн усны хүчиллэг чанар 30 хувиар нэмэгдсэн гэсэн үг.

Зөвхөн ОХУ-д л гэхэд нийт хоёр сая ам километр газрыг сэндийлж, хог болж буй. Жил бүр хог хаягдлын эзэлхүүн долоон сая тонноор нэмэгдэж байхад дахин боловсруулалт үүний гуравны нэгд ч хүрэхгүй байна. Энэ нь дэлхийн гадаргын 31 хувьтай тэнцнэ. Үүний тал хувь нь Орос, Хятад, Бразил, Америк, Канадын газар нутаг хамаарагддаг. Гэвч ой мод багасаж буйгаас жилд 2-4.5 дахин их наяд ам.долларын хохирол экосистемд учирч байна. Харин ой модыг хамгаалах ажилд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 45 тэрбум ам.доллар байна.

Дэлхийд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 40 хувь нь биологийн олон янз байдалтай холбоотой. Үүнд загас агнуур, мод, эмийн ургамал зонхилдог байна.

2000 оны эхээр дэлхийн 75 орны ой 247 тэрбум тонн нүүрстөрөгчийг өөртөө агуулж байжээ. Харин хэт халуун болон замбараагүй мод огтолсноос жил тутам агаар мандалд 10 тэрбум нүүрстөрөгч дэгдэх болов.  

НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсноор 2100 он гэхэд дэлхийн хүн ам 10.1 тэрбум хүрэх гэнэ. Харин хүн амын энэ их өсөлтөд Африк тивийнхэн хамгийн их том хувь нэмрээ оруулах нь. Нэг тэрбум байсан Африкийн хүн ам 3.6 тэрбум болтлоо өсөх юм байна.

XIX зуунд далайн түвшин хамгийн ихээр нэмэгджээ. Учир нь Хойд туйлын мөсний хайлж буй хурд өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрсэн юм.

Уур амьсгалын энэ их өөрчлөлт хүмүүсийн зан төлөвт хүртэл нөлөөлөх болжээ. Зарим эрдэмтдийн судалж тогтоосноор метрополис хотын оршин суугчдын 21 хувийнх нь сэтгэл санаа таагүй, бухимдалтай байх болж. Түүгээр зогсохгүй бага насаа томоохон хотод өнгөрүүлсэн хүмүүсийн 39 хувь нь ааш зан муутай, шизоферинтэй болох эрсдэл өндөртэй хэмээн үзсэн байна.

Бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд 80000 төрлийн химийн бодис агуулагдаж байна.

Дэлхий дээрх биологийн олон янз байдал 14 сая төрөл байдгаас шинжлэх ухаанаар судлагдсан нь 1.7 сая гэдэг. Гэтэл минут тутамд манай гариг дээрх амьтдын аль нэг төрөл зүйл устаж байна.