Ангарагаас “илгээсэн” чулуу

 Морокко улсын нутагт өнгөрсөн долдугаар сард унасан солирын хэлтэрхийхүүд Ангараг гаригаас “ирсэн”-ийг НАСА-гийн эрдэмтэд өнгөрсөн мягмар гаригт тогтоожээ. Олон жижиг хэсэг бүхий тэдгээр чулуу нийтдээ 15 паунд буюу 6.795 кг жинтэй аж. Өмнө нь Ангарагаас дэлхий рүү 1815-1962 оны хооронд таван удаа солир унаж байжээ. Тухайн үед техник, технологийн боломж хомс байсан учраас сайн судалгаа хийгээгүй. Түүнчлэн тус гаригийн чулуу дэлхийнхтэй тун төстэй учраас ялгах боломж байхгүй. Харин солир Мороккогийн элсэн цөлд унасанд эрдэмтэд олзуурхаж буй ажээ. “Улаан нүдэн гаригийг эрдэмтэд хэдэн арван жилийн турш судалсан ч тоймтой үр дүнд хүрээгүй байна. Тэгвэл солирын уг үлдэцийг судалснаар Ангараг дээр амьдрал байх боломжтой эсэхийг мэдэхэд үр дүнгээ өгөх болно. Магадгүй энэ нь Ангаргаас дэлхийд ирүүлсэн бэлэг биз” хэмээн судалгааны багийн ахлагч Крис Херд ярьжээ. Дашрамд дуулгахад, Мороккогийн зарим иргэн өнгөрсөн зуны солирын чулуунаас хэдийг хадгалсан нь өндөр үнэ хүрч буй гэнэ. Дэлхийд тун ховорт тооцогдох уг чулууны нэг унц буюу 28.3 грамм нь 11000-22000 долларын үнэ хүрчээ.