АНУ болон Канад орчмоор
нутаглаж байсан сая, сая сарьсан багваахай хамар цагаарах синдром хэмээх
мөөгөнцрийн өвчнөөс болж үхжээ. Энэхүү өвчин анх 2006 онд Нью-Йоркийн нэгэн
агуйд байсан сарьсан багваахайнаас илэрч байсан гэнэ. Тухайн үед өвчнийг газар
авхуулахаас сэргийлэх үүднээс тус улсын агуй болон уурхайн нүхнүүдийг бүгдийг
хааж байжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нийт 5.7 сая сарьсан багваахай энэ
өвчнөөр үхжээ. Сарьсан багваахай нь хортон шавьж иддэг тул АНУ-ын хөдөө аж
ахуйн салбарын эдийн засагт багагүй нэмэр болдгийг тухайн албаны хүмүүс хэлжээ.
Түүнчлэн энэ хорхой, шавьжаар дамжин хүмүүст ямар нэгэн өвчин халдахаас энэ
амьтан хамгаалдаг гэнэ.
Хамар цагаарах синдром
туссан сарьсан багваахайнууд этгээд сонин авир гаргаж, өдөржин гадуур нисдэг
гэнэ. Харин өнгөрсөн таван жилийн турш ийм олноороо үхсэн сарьсан багваахайн
өвчнийг зарим эрдэмтэн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа гэнэ.
Учир нь сарьсан багваахай нь цаг агаарын өөрчлөлтийг хамгийн сайн мэдэрдэг юм
байна.