2012 онд агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэнэ

Агаарын бохирдол, утаа зөвхөн Улаанбаатарын асуудал биш болжээ. Дархан Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг хүн ам олноор төвлөрсөн төв суурин газар өвөлдөө утаан дунд дүнсийх болсон. Туул голын хувьд гэхэд Улаабаатар хотоос доош хэсэгт усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, бохирдол жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Улаанбаатар хотын хөрсөнд агуулагдах 11 хүнд элементийн дунджийг хотын  гаднах хөрсний агууламжтай харьуулахад 10-16 дахин их байгаа нь тогтоогдсон.

Мөн нянгийн бохирдлын судалгаанд хамрагдсан нийт дээжийн 63.7 хувь нь ямар нэгэн хэмжээгээр бохирдолтой хэмээн гарсан байна. Тийм ч учраас 2012 оныг БОАЖЯ-аас “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарлав. Энэхүү үйл ажиллагааг энэ сард албан ёсоор эхлүүллээ. “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил”-ийн хүрээнд агаарын болон хөрсний бохирдол, хог хаягдал, бохир ус, томоохон голуудын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авч, 80 орчим томоохон ажил эхлүүлэхээр төлөвлөжээ.