Баянхонгор, Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас зүүн урагш 63 км-т энэ сарын 17-ны 18.22 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. ОБЕГ-т Одон орон, геофизикийн судалгааны төвөөс ирүүлсэн мэдээллийн мөрөөр тус аймгийн Онцгой байдлын хэлтсийнхнээс энэ тухай тодруулахад “Эрдэнэ сумын иргэд болоод ойролцоох газруудад бага зэрэг мэдрэгдсэн байна. Гэхдээ байдал хэвийн ямар нэгэн хохирол учраагүй” гэв. Дээрх газар хөлөлийн чичирхийлэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвийн хүмүүст бас мэдрэгдсэн байна. Түүний урд өдөр ОХУ-ын Тува улсын Кызыль хотоос зүүн зүгт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ.