Засгийн газрын өнөөдрийн
хуралдаанаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “ Амьтан ургамлын үндэсний
хүрээлэн“ байгуулахаар шийдвэрлэлээ. Хүрээлэн байгуулах газрыг холбогдох хууль
тогтоомжийн дагуу олгож, БОАЖЯ-тай хамтран ажиллахыг Төв аймгийн Засаг дарга
Ц.Энхбатад үүрэг болгов.Төслийн хүрээнд 12000 орчим га талбайд модлог, бутлаг
ургамлын төрлийг нутагшуулан ургамлын төгөл бий болгох, голын хөндийд байгалийн
зарим зэрлэг жимс болон эмийн ургамал тарих, 20 орчим төрлийн зэрэг амьтан
нутагшуулах, махчин амьтан болон чоно, баавгай, ирвэс, шилүүс бүхий бичил зоо
парк, жуулчны бааз байгуулах юм. Мөн байгалийн өвөрмөц тогтоцод тулгуурласан
хиймэл нуур бий болгож усан спорт, наран шарлага, явган аялал, амралт рашаан
сувилал, өвлийн спорт-аялал жуулчлал зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.