Дэлхийн бүх ургамлын тавны нэг нь мөхлийн ирмэгт байна

Дэлхий дээрх амьдралын эх ундарга болсон ургамлын бараг 22 орчим хувь устаж үгүй болох аюулд буйг эрдэмтэд зарлалаа. Энэ нь дэлхийн бүх ургамлын тавны нэг бөгөөд мөхлийн ирмэгт тулсан сүүн тэжээлтний хувьтай бараг ижил төвшинд хүрсэн гэсэн үг. Олон улсын судлаачид 4000 зүйлийн ургамлыг шинжжээ.Дээрх 22 хувиас гадна тэдгээрийн 33 хувь нь бүрэн судлагдаагүй гэх ангилалд багтсан байна. Ихэнх мэргэжилтний санал нийлдгээр өдгөө 380 мянга орчим ургамлын төрөл зүйл дэлхийд буй. Тэдгээрийн олонхи нь газар нутгийн хорогдол, ойн сүйрэл зэргээс болж тархалт нь хумигдсан байна. Тархалт нь хумигдсан болон бүр мөсөн устаж үгүй болох аюулд тулсан төрөл зүйлсийн дийлэнх нь халуун бүс нутгийн ой ширэнгийн ургамлууд аж.Цэвэр агаар, ус, хүнс, шатахуун гээд бүхний үндэс ургамал амьдралыг тэтгэгч, үүсгэгч, Гэтэл хотжилт, орчин цагийнхны амьдралын хэв маяг ургамлын төрөл зүйлийг мөхөөж, заримыг нь дахин тархах аргагүй болтол багасгасан кь зуу хүрэхгүй жилийн дараа дэлхий дахиныг өлсгөлөнд хүргэж мэдэх аюултай гэнэ. Хүний ургамлын хэрэглээ тун хязгаарлагдмал байгаа нь өөр нэг таагүй асуудал юм.Судалгааг хийсэн Лондоны Дээдсийн цэцэрлэгт хүрээлэн, Британийн Байгалийн түүхийн музей болон Байгаль хамгаалах олон улсын холбооны эрдэмтдийн тооцоогоор дэлхий дахины хүнснээсээ авдаг калорийн 80 хувийг ердөө 12-хон төрлийн ургамал бүрдүүлж буй гэнэ.Ургамлын олон төрөлт шинжийг хадгалах үүднээс Английн Мянганы үрийн банк өдгөө 1.8 сая ургамлын үрийг хөлдөөн хадгалаад байна. Тэдгээрийн дунд Пакистаны хуш, Эквадорын цахирмаа зэрэг хэдийнэ мөхсөн ургамлын үр ч байгаа аж. Судалгааны дүнд нөөц дэх үрийн тоо удахгүй нэмэгдэх гэнэ.