Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан Хүний эрхийн комиссоос Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэжээ. Ингэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас түүвэрчилсэн аж. Манай улсад брайль үсгээр хуулийн ном, товхимол байхгүйн улмаас харааны бэрхшээлтэй иргэд гэмт хэрэгт сэжигтнээр болон яллагдагч, гэрчээр мэдүүлэг өгөхөд ихээхэн хүндрэлтэй байжээ. Эл гарын авлагыг гаргахад Хүний эрхийн комисс, Улсын мөрдөн байцаах газартай хамтран ажиллажээ.