Улаанбаатар хотын хэмжээнд нэг жилд 340 мянган тонн хог
хаягдал гардаг гэсэн ерөнхий судалгаа бий. Үүний 20-иод хувийг цаасан хог
хаягдал эзэлдэг байна. Цаас бол микро организмын нөлөөгөөр задардаг материал.
Иймд хаягдал болсон тохиолдолд ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд
нүүрс хүчилийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хий ялгаруулдаг аж. Иймд та ажил
дээрээ цаас урж хогийн савруу шидэхээсээ өмнө байгаль орчноо хэрхэн бохирдуулж
буйгаа бодох хэрэгтэй хэмээн Ойн газрынхан зөвлөж байна. Сайн чанарын цаасны гол түүхий эд нь мод юм. Энэ утгаараа
цаасны хаягдлыг дахин боловруулж шинэ ЭКО цаас гаргаж авах нь төдий хэмжээний
модыг тайрагдахаас хамгаална гэсэн үг. Судлаачдын тооцоолсноор нэг тонн цаасыг
дахин боловсруулбал 17 модыг тасдуулахаас аврах гэнэ. Мөн дундаж хэмжээний
хувийн орон сууцыг хоёр жил цахилгаанаар таслахгүй хангах хэмжээний эрчим хүч
болон суултуурын усыг 2000 удаа татсантай тэнцэх усыг хэмнэх тооцоо гарчээ. Үүний
зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэдгийг санахад
илүүдэхгүй. Түүнчлэн үүрэн холбооны операторуудын сим картуудын дагалдах сав,
баглааг дахин боловсруулсан цаасаар хийхийг байгалиа хамгаалагчид уриалж байна.
Ингэснээр 4167 дугаар тутамд нэг мод хамгаалах юм байна.