Нэгдүгээр сар: Австралын зүүн эрэгт болсон үерийн улмаас 35 хүн амиа алдаж, нүүрсний уурхайнууд үүд хаалгаа барив. Автозам болон төмөр замууд эвдэрснээс хоёр тэрбум ам.долларын хохирол учирчээ. Гэтэл яг энэ үеэр Америкийн ихэнх нутгаар их хэмжээний цас орсон нь мөн л тус улсад орсон хур тунадасны хэмжээний дээд амжилтыг эвдэж орхив.
Хоёрдугаар сар: Урьд өмнө болж байгаагүй Ясы хэмээх маш хүчтэй хар шуурга Австри, Гвинслендийн өмнөд хэсгийг дайрч, чихрийн болон гадилын модны том талбайнуудыг сүйдлэв. Харин энэ үеэр АНУ-ын төв, зүүн өмнөд хэсгээр орсон их хэмжээний цасны улмаас, зам тээвэр саатаж, цахилгаангүй болоход хүргэв. Тухайн үед Чикагод орсон цасны хэмжээ л гэхэд 45 см-т хүрсэн байсан юм.
Гуравдугаар сар: Японд 8.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт, цунами болсноос олон мянган хүн амиа алдаж, дэлхий нийтийг цочроосон. Хамгийн аймшигтай нь Фүкүшимагийн атомын цахилгаан станц сүйрсэн бөгөөд үүний хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй хэвээр байна.
Дөрөв, тав, зургадугаар сар: 56 янзын хар салхины улмаас 600 орчим америк иргэн амь насаа алдаж, 2.8 тэрбум ам.долларын хохирол учрав. Түүнчлэн Миссиппийн Миссури гол үерлэж, хэдэн сая га талбай усанд автан газар тариалангийн салбарт ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
Зургадугаар сар: БНХАУ-ын төв болон өмнөд хэсэгт үер болж 100 гаруй хүн амиа алдаж, хагас сая гаруй хүн гэр оронгүй хоцорлоо.
Долдугаар сар: Африкийн Самалид болсон их халууны улмаас өлсгөлөн хэрээс хэтэрч, 13 сая хүн өлбөрч үхэх аюулд хүрсэн юм.
Долдугаар сараас арваннэгдүгээр сар: Тайландад бараг таван сар үргэлжилсэн үер 600 гаруй хүний аминд хүрч, тус улсын хүн амын гуравны нэг нь тодорхой хэмжээгээр үерийн гамшигт өртсөн байна. Бангког орчимд үйл ажиллагаа явуулж, дэлхийн зах зээлд автомашин, цахилгаан бараа нийлүүлдэг 1000-аад үйлдвэр энэ үеэр усанд автаж, 42 тэрбум, ам.долларын хохирол учруулав.
Наймдугаар сар: “Ирина хар шуурга”-ны улмаас 40 орчим хүн үхэж, АНУ-ын зарим мужид өмнө болж байгаагүй аймшигт үер буусан. Эдийн засгийн хохирлыг нь тооцвол 10 Орчим тэрбум ам.долларт хүрсэн. Хятад, Бирм, Лаос, Тайланд, Камбочи, Вьетнам, улсуудыг дайран өнгөрдөг Меконг гол есдүгээр сард 2000 оноос хойш хамгийн аймшигтайгаар үерлэв.
Аравдугаар сар: Америкийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй цасан шуурганы улмаас 13 хүн амиа алдаж, 1.6 сая хүн цахилгаангүй болоход хүрсэн.
Арванхоёрдугаар сар: Халуун орны Ваши салхи Миндано хэмээх Филиппиний арлыг дайрч, үер бууснаас 1200 хүн амиа алджээ. Гэтэл Техаст бүтэн жил хуурайшилт үзэгдэв. Үүний улмаас олон сая га тайлбай шатаж, газар тариалангийн салбарт таван тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.