Говь
нутаг үүцээ нээж байгаа ч судлагдаагүй нууц, хүн хүрээгүй аглаг байсаар байна.
Өнгөрсөн жил Чехийн хөрөнгө оруулаттаар ундны усны өрөмдлөг хийж байсан
“Гео-Мин” ХХК-ийн цооногоос рашаан гарчээ. Уг рашаан хоёр цаг
болоод тундастждаг, сүүтэй цай чанавал гашилдаг гэнэ. Дээжийг нь шинжилгээнд
явуултал элэг, цөс, ходоодны рашаан болох нь тогтоогджээ. Ингээд л Эрдэнэ
сумынхан ундны усны оронд рашаан сөгнөх болоод байгаа гэнэ. Тус суманд Бүрдэнэ
булагийн бөөрннй элс, санаандгүй илрүүлсэн рашаан хоёр төмөр замын өртөөн дээр
байдаг учраас хэн дуртай хүн Эрээн орох замдаа рашаан уух боломжтой болсон гэнэ.