Төв
аймгийн Эрдэнэ суманд Сувон хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төслөө
баталлаа. Кёнгиду Сувон хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жилээс эхлэн
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр дэх 96 га газарт 100 мянган ширхэг мод
тарихаар болжээ.Энэхүү бүтээн байгуулалтыг нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр хийх
ажээ. Энэ жил хамгийн анхны хөрөнгө оруулалтыг 130 сая воноор элсжсэн газар
дээр мод тарих бэлтгэл ажлаа хийж, арван мянган мод суулгахаар төлөвлөсөн
байна.Арван жилийн турш Сувон хот өөрийн улсаас өгсөн төсвөөс нийтдээ нэг
тэрбум 500 сая воныг Эрдэнэ сумын элсжсэн газрыг ой моджуулах, тохижуулах,
цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд зарцуулах юм байна.Тус бүс нутагт ногоон бүс
бий болж чадвал цаашдаа Солонгос улсаас очих жуулчдын тоо өсөхөөс гадна элсэнд
дарагдан цөлжөөд байгаа сумыг цөлжилтөөс хамгаалах томоохон ажил болох юм
байна.